Wednesday, October 14, 2015

Гомбын ЦЭРЭН

Намтарсудлал-биография бол  нийхэм-түүхийн ухааны судалгааны нэг бие даасан чиглэл, утга зохиолын нэг өвөрмөц төрөл жанр бөгөөд намтарыг янз бүрийн зорилго сэдэлээр янз бүрийн сүбьектүүд буюу хувь хүн, төрийн байгууллага, сургалтын болон судалгааны байгууллага захиалан бичүүлдэг ба үүнээс хамааран намтар бичих хэв маяг, загвар, үзэгдэл, үйл явдлыг хамрах хүрээ зэрэг нь харилцан адилгүй өөр өөр байдаг ба ямар ч тохиолдолд  намтар нь тухайн үеийн хийгээд хожим үеийн судлаачдад судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болдог. Нэг л эгэл жирийн хүмүүний намтар судлалаар дамжуулан тухайн цаг үеийн үйл явдалын хамгийн нарийн эмзэг, давтагдашгүй сонирхолтой үзэгдлийг болон  соёлын алтаар үнэлэгдэшгүй үнэт өв санг танин мэдэж ухааран ойлгож сэргээн босгон загварчилж болдог явдалд л хамтар бичих түүнийг хэвлэх, судлах явдлын утга учир үнэ цэнэ оршино.

Friday, October 2, 2015

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож, хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.