Wednesday, October 14, 2015

Гомбын ЦЭРЭН

Намтарсудлал-биография бол  нийхэм-түүхийн ухааны судалгааны нэг бие даасан чиглэл, утга зохиолын нэг өвөрмөц төрөл жанр бөгөөд намтарыг янз бүрийн зорилго сэдэлээр янз бүрийн сүбьектүүд буюу хувь хүн, төрийн байгууллага, сургалтын болон судалгааны байгууллага захиалан бичүүлдэг ба үүнээс хамааран намтар бичих хэв маяг, загвар, үзэгдэл, үйл явдлыг хамрах хүрээ зэрэг нь харилцан адилгүй өөр өөр байдаг ба ямар ч тохиолдолд  намтар нь тухайн үеийн хийгээд хожим үеийн судлаачдад судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болдог. Нэг л эгэл жирийн хүмүүний намтар судлалаар дамжуулан тухайн цаг үеийн үйл явдалын хамгийн нарийн эмзэг, давтагдашгүй сонирхолтой үзэгдлийг болон  соёлын алтаар үнэлэгдэшгүй үнэт өв санг танин мэдэж ухааран ойлгож сэргээн босгон загварчилж болдог явдалд л хамтар бичих түүнийг хэвлэх, судлах явдлын утга учир үнэ цэнэ оршино.
Бүх юмс үзэгдэл сэтгэлээс гаралтай гэж  үзэх нь эндүүрэл байж болох боловч сэтгэлтэй холбоотой болох нь бүрэн үндэстэй. Хүн агшин бүр асар олон мэдээлэл  хүлээн авдаг ба анхааралын төвлөрөлд өртсөнийг нь ой ухаан хадгалан үлдээдээг. Түүх нь хүний ой ухаантай салшгүй холбоотой мэдлэг. Түүх онол хоёр салшгүй холбоотой ба түүхийн судалгаа: 1.Намтарсудлал, 2. Оронсудлал-странаведение, 3. Бүснутагсудлал-регионоведение 4. Асуудал-салбар дагнасан судалгаа, 5. Дэлхийдахинытүүх-всемирная-история гэх мэт хэв маяг тай байдаг.
Нутаг усныхаа байгалын сайхан хийгээд алдартай, гавъатай, нэр хүндтэй, хачин сонин  хүмүүсийн болон найз нөхөд, хамтран зүтгэгчдзийгхээ тухай нуршин бичих шаардлагагүй гэж үзсэн ба илч ном, өөр ном товхимол гарсаны дараа анхааралтай уншиж судалаад төрсөн сэтгэгдэл дуртатгалаа хуваалцах болно.
Орон,хугацаа дотор бүх үзэгдлүүд оршиж байдаг. Цаг хугацаа бол оршихуйн хамгийн сонин маш бага судалсан бараг үл танин мэдэгдэхгуй зүйл. Цаг хугацааг судалдаг  мэдлэгийн салбарыг хронологи гэж нэрлэдэг. Бид түүхийн маш сонирхолтой эрин үед амьдарч байна. Хагас зуу болон түүнээс дээш настай хэн бүхэн төрөхөөс эхэлсэн үхэлээр дуусах хүсэл,хясал, жаргал зовлон, учрах, салах үйлээр дүүрэн амьдралыг туулахдаа багагүй үйл хэрэгт оролцож, олон үйл явдалын гэрч болож явдаг.
Бид: 1. . Загасны  эрэн Бумбын эрэнээр солигдохыг.2. Хүмүүн төрөхтөний түүхийн энэ эрэний нэг дэх мянган  хоёрдахь мянганаар солигдохыг 3. 19 зуун 20 зуунаар солигдохыг 4, ХҮ1 жаран ХҮ11 жаранаар солигдохыг 5. Социалист нийхэм капиталист нийхэмээр солигдохыг 6. Улстөрийн авроритар дэглэм ардчилсан дэглэмээр солигдохыг гэрчилнэ.
 Би 1956 оны 2-р сарын 8 өдөр Тахилт багийн Дулаан хайрхан уулын зүүн хойт ард Батын өвөлжөөнд Ж.Гомбо С.Чулуун нарын 3 дах хүүхэд том хүү болон төрсөн ба авсан эх Ж.Бүтэд,сангийн лам  бага хэмээн алдаршисан Гэндэн гэлэн болой.
Хүүхэд хөлд болон хэлд орох үеэс л эцэг, эх, эмээ, өвөө нартаа тусад ордог гэсэн үг байдаг. Мальчин хүний хийдэг ажилаас чадах л бүхнээ л  хийдэг байгаад 1965 Есөн-зүйл  сумын 8 жилийн дунд сургуульд орсон бөгөөд хааяа нэг чөлөө авалгүй  оргоод харичихдаг байсан боловч  сайн багш нарын ачаар гайгүй сайн  сураад 1973 онд 8-р ангиа “ОНЦ” төгсөөд ЗХУ-д Эрчим хүч-Уул уурхайн ТМС-д хувиарлагдсан  боловч холбогдох гэрээ хэлэлцээр хийгээгүй байсан учир  нийслэл хот ороод  Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны дарга Долгормаа гэдэг хүнээс “онц” сурчихаад ТМС-д явах гэж шохоорхох хэрэгүй нутагдаа очоод 9-р ангид ороод сур гэсэн зөвлөлгөө аваад буцаж биллээ. Би харъяалал ёсоор Хучиртын 10 жилийн сургуульд орсон бол улиралын амралтаараа  сумын төв дээр эмээ ээж, өөжөө Долгор дээрээ л хэд хоноод буцах байсан байх магадлалтай.
Монголчуудын үндэстэний оюун ухаан сэдхэлхийний онцлог-менталитет  бол тэдний ачигч гярхай, сэдэгч, сэжигч, эрэгцүүлэн бодогч бясалгагч, сүжигч  шинж чанарт оршино.  Унаж яваа Морь бусгана,  Дагуулж яваа нохой хуцна. Надад юу ч харагдахгүй. Гэршсэн мал ч хээрийн зэрлэг янз бүрийн амьтад хүн бүрд   өөр өөрөөр хандана. Энэ бүхэн бид нарын өмнө хэзээ ямагт Яагаад гэдэг асуудлыг байнга тавина хариултыг байнга хайна. Үүний л үр дүнд ой санамж, оюун ухаан хөгжиж хаана ч хэнд ч гологдохгүй явах чадвартай болгосон. Нүүдэлчин Монголчуудын уламжлалт соёл, сүсэг бишрэл, мэдлэг ухааны олон энгийн л үзэгдэлүүд шинжлэхүй ухааны сэтгэлгээний өнөө цагийн ололт амжилтын
1973 онд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургууль ороод  1975 онд төгсөөд МУИС-ын НУФ-ын Философийн салбар элсэн ороод 1976 онд МАХН-ын төв хороо,БНМАУ-ынСнЗ-ийн  хамтарсан 1972 оны 28 дугаар тогтоолын дагуу ЗХУ-д үргэлжлүүлэн суралцахаар болоод Дон дахь Ростовын Улсын Их Сургуулийн Философийн факультетэд шилжин сураад 1981 онд “Ердийн ба философийн ухамсарын харьцааны асуудалууд-Проблемы соотношения обыденного и философского сознания” сэдэвээр дипломын ажил бичиж төгсөж ирээд МУИС-ын Философийн тэнхимд багшаар хувиарлагдан 1988 онд ШУА-ын ФСЭХ-гийн аспирантурт элсэн орсон боловч 1990 он хүртэл МУИС-д багшаар ажиллаж байгаад ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн хөдөлгөөнд  оролцож байсан нийхэмийн ухааны мэргэжилтэн байсан учираас Боловсролын яамны нийхэмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн, Их дээд сургуулийн нийхэмийн ухааны сургалт заах арга  зүйн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга  гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж тухайн эгзэгтэй цаг үед гал унтраагчийн үүрэг гүйцэтгэж  байлаа.
ЗХУ дахь өөрчлөн байгуулалтын үед  монгол хүн яах вэ? Гэж бодож сэтгэж байсан олон хүмүүс  МУИС-ын оюутны 1-р байрны 412 тоот өрөөнд МУИС-ын голдуу багш сэхээтнүүдийн бяцхан уулзалт, ярилцлага, маргаан өрнөж, өөрийхөө бодолыг хүнд хэлсэн, хүний бодолыг сонсчихсон ходоод нь хоолгүй ч байж болох ч сэтгэл, оюун ухаандаа
 цатгалан хээв нэг бод идсэн боохой шиг амьдарч явсан даа. Германы Майн дахь Франкфурт хотод 1930- аад оны үед үүссэн тухайн үеийнээ капиталист социалист нийгмийг бүгдийг нь шүүмжилдэг Нийгмийн шүүмжлэлт философийн урсгалын тухай сонирхож үзэхийг санаархан Зөвлөлтийн чөлөөт маягийн сэтгүүл уншиж явлаа.
1991 онд Боловсролын тухай хууль боловсруулах  ажилын хэсэг оролцож  холбогдсон судалгаа хийлцсэн ба Боловсролын мэргэжлийн хяналтын  албанд нийхэмийн ухааны сургалт хариуцсан улсын байцаагчаар албаны орлогч дарга улсын ахлах байцаагчаар 1999 он хүртэл ажиллаж байлаа.
1999 оны намар МУИС-ын Философийн тэнхимдээ буцаж  багшаар ирээд 2000  онд “Тусгаар ард түмний философи сэдхэлхийний   үндэстэний уламжлалын судалгааны онол аргазүйн зарим асуудлууд” сэдэвээр докторын зэрэг хамгаалсан ба 2002 оноос 2009 онуудад  ШУТИС-ын Хүмүүнлэгийн ухааны сургуульд  дэд захирал, философи-соёл судлалын багийн багш, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил эрхэлэж байсан одоо МУИС-д багшилж байна.
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн тэмдэг Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон тэмдэгтэй.
Одоо Монгол дахь нийхэмийн сэтгэлгээний шинэчлэлийн Монгол дахь нийхэмийн хөгжлийн загвар модель-ын тухай асуудлаар элдэв янзын эрэгцүүлэл эссэ бичиж  янз бүрийн хүмүүстэй ярилцаж санал бодолыг нь сонсож явна. Улс төрйн нам гэж бид нэрлэж байгаа үзэгдэл зөвхөн Монгол оронд төдийгүй  дэлхийн бусад улс оронд ч нийгэмийн амьдрал эзлэх орон зай, гүйцэтгэх үүрэггүй, цаг үеэ өнгөрөөсөн. Монгол оронд  намгүй шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан шийдвэр гаргаж хяналт тавьдаг  эргэх холбооны сайтар боловсруулсан тогтолцоо-механизм бүхий нэгдсэн нэг төвлөрсөн удирдлага төлөвлөлт бүхий смарт-джиталь нийхэм байгуулах философийн сургааль номлол боловсруулна. Дараа нь дэлхий дахин биднээс суралцах ба Монгол хүн Соёмбо үсэгтэй үнэмлэх бичигээ өвөртлөөд улс орнуудад уригдан очиж төрт улсөө төвхөнүүлэх үйл явцад зөвлөж зааж,зааварчилах болно. Хүсэл,мөрөөдөл,эрхэмлэл, чин эрмэлзлэл, тэмүүлэл, төвлөрөл аливаа хүний үйлдэл, ажил хөдөлмөрийн сэдэл, түлхэц, зорилго, утга учир болож байдаг.

No comments:

Post a Comment